"Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их насны морьд


Монголын Морин Спорт Уяачдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, "Их хурд-10" Монголын шигшмэл хурдан морины уралдаанд их насны 220 морь бүртгүүлснээс 175 нь гараанаас эргэжээ. Энэхүү уралдааны түрүү магнайд хурдалсан Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар морь




сэрвээний өндөр давсан шалтгаанаар хасагдаж, арын морьдыг нэг байр урагшлуулан барьсан билээ.
1. Ховд аймгийн Чандмань сумын уугуул МУ-ын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар. Уяа сойлгыг өөрөө. Төрийн түмэн эх халтар морийг 11 настай Алтанбаганын Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан юм.








2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Баярбатын хээр. Зүүн бүсийн уралдаанд зургаад хурдалж, сумдын ойд хэд хэд түрүүлж, айрагдсан хээр морины уяа сойлгыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Баатарын Мэндсайхан тааруулж, 11 настай Өлзийн Энхдэлгэр хүү унаж хурдлуулжээ.











3.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Галбаатарын Батнямын хонгор халзан. АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаад хурдлаад Их хурдад айрагдсан халзан морины уяа сойлгыг Тод манлай уяач Д.Онон. Уралдаанч есөн настай Майцэцэгийн Амартүвшин.








4.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул МУ-ын Манлай уяач Мандахын Мөнхбатын буган. Улсын баяр наадамд долоод хурдалж, хангайн бүсийн уралдаанд түрүүлэн, гурав дахь уяагаар морины олимпод айрагдсан буган морины уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач У.Тамир тааруулдаг. Уралдаанч есөн настай Баясгалангийн Пүрэвдаваа.










5.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул аймгийн Алдарт уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Ихбаяр. Уралдаанч 11настай Түвшинтөгсийн Баяртүвшин.








6.Төв аймгийн Аргалант сумын уугуул, МУ-ын Заан, аймгийн Алдарт уяач Дорлигжавын Амгаланбаатарын халтар. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Ихбаяр. Уралдаанч 13 настай Хуншагайгийн Содбилэг.


7. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Гажаамын Болдбаатарын сартай хээр. Уяа сойлгыг Ц.Нарангэрэл. Уралдаанч есөн настай Батын Ерөөлт.


8.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа. Уралдаанч есөн настай Баасанхүүгийн Мөнхбилэг.


9.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэндийн Энхтайваны хул. Улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан энэ хүлгийн уяа сойлгыг Тод манлай уяач Т.Ихбаяр тааруулдаг бол есөн настай Ганболдын Жавхлантөгс хүү унаж хурдлуулсан юм.


10.Төв аймгийн Заамар сумын харьяат МУ-ын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач М.Цэрэнжав. Уралдаанч есөн настай Наранбаатарын Боорчи.

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 10:42 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган…
-
9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур…
-
9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан
-
9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна